
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Тус ажлын хэсэг нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийн байдалтай танилцлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа болон холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагууд 2025 онд хэрэгжүүлсэн болон 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн явц, гүйцэтгэлийг танилцуулж, санал солилцлоо.