
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэнэтийн осол гэмтэл, эрүүл мэндийн яаралтай нөхцөл байдалд зөв арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Амь аврах анхан шатны тусламж үйлчилгээ”-г хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Сонгинохайрхан Зорчигч тээврийн төвийн эмч Ж.Эрдэнэчимэг удирдан явууллаа.
Сургалтаар:
- Гэнэтийн ослын үед анхны тусламж үзүүлэх
- Цус алдалт, шарх, түлэгдэлтийн үед авах арга хэмжээ
- Зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR)-ын дадлага
- Хөдөлмөрийн байрны осол, гэмтлийн үед дуудах дараалал, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олголоо.
Сургалтын үеэр оролцогчид практик дасгал хийж, бодит нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах чадвараа хөгжүүллээ.