Ц.Оюунгэрэлийн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орсон онцлох 15 эшлэлийг хүргэж байна.
- Нүхэн жорлон бол хамгийн аюултай цэг. 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын нэгдүгээр шалгаан нь гэдэсний халдварт өвчин. Гэдэсний халдварын шалтгаан нүхэн жорлон.
- Улаанбаатар хотын 60 хувь нь дэд бүтцэд холбогдоогүй амьдарч байгаа. Аймгуудад 90 хувь. Жорлонгоо өөрчлөе төсөл эхний нэг жилд 500 сая төгрөг зарцуулаад "Жорлон" гэдэг үгийг хэлж сурахад зориулагдсан.
- Дэлхийн бүх улсууд нэг асуудал дээр өөр өөр шийдвэр гаргасан. Үүн дээр хэн нь хэн бэ гэдэг нь харагдсан. Монгол улсад бүтэн жилийн хугацаа байсан. Засгийн газар ажлаа хийж чадаагүй гэж дүгнэж байгаа.
- Монгол Улс ДЭМБ-ийн заавар зөвлөмж тусламжийн мөнгийг үргэлж авч байсан. Иргэдийн амь нас харамсалтайгаар хохироход холбогдох эзэн олдохгүй байна.
- Төр засаг иргэдийнхээ амьдралыг зохицуулах зохицуулалтын баримт огт боловсруулаагүй. Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Өнгөрсөн зун сонгууль, найр наадамдаа анхаарлаа хандуулаад хүнээ хаячихсан.
- Гүтгэлгийн чанартай хэргийг шүүхийн тулд цагдаа, прокурор оролцох хэрэггүй гэж үздэг юм байна. Төрийн зохицуулалт ороод эхлэхээр ашиг сонирхлын зөрчил бий болох магадлалтай. Аль нэг талд үйлчлэх магадлалтай гэж үздэг.
- Би гүтгэх гэдэг гэмт хэргийг лобби хийж зөрчлийн хуулинд оруулсан хүний нэг. Эрүүгийн хуулиас гаргах нь зөв байсан боловч зөрчлийн хуулинд оруулсан нь буруу байсан. Би буруугаа хүлээж байна. Харин иргэний хуулинд оруулах байсан юм билээ.
- Би 28 нас хүртлээ хараалын үг сонсож үзээгүй. Миний хувьд хэл соёлын хамгийн бүдүүлэг газар Улаанбаатар байсан.
- АН дээрээ ч доороо ч их бужигнасан. Манай нам ковидын үед гадаадаас ковид авч ирэхгүй гэдэг хэвлэлийн бага хурал хийсэн нь манай намыг хойш нь татсан. Би маш их ичсэн.
- Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл дээр АН манлайлал үзүүлэх ёстой хүмүүс буруу ажилласнаас болж манай намыг нэлээн хойш нь татсан.
- С.Эрдэнэ намын дарга байх үедээ татварын маш хатуу бодлого явуулсан. Уг нь төрд гарахаараа хамгийн зөөлөн татварын бодлого явуулдаг нам. 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүй бол УИХ-д өрсөлдөхгүй, тэрбум төгрөг төлөхгүй бол намын даргад өрсөлдөхгүй, 90 сая төгрөг төлөхгүй бол дүүргийн намын даргад өрсөлдөхгүй гэх зэргээр татварыг хэд дахин өсгөсөн нь намын гишүүдийг маш их үргээсэн.Орон нутагт хөлгүй болсон.
- УИХ-д нэр дэвшигчдээс даргын тойрон хүрээлэгчид 100 сая төгрөг төлөхгүй байж болно. Харин бусад нь төлөх ёстой. Тэр 100 сая төгрөгөө шудрагаар босгосон уу хулгайлж олсон уу хэн ч шалгахгүй. Тэр 100 сая төгрөг хаачсаныг хэн ч мэдэхгүй.
- Дундговь аймгаас 100 малчин нэг нэг сая төгрөг нийлүүлээд манай аймагт УИХ-ын сонгуульд АН-аас Эрдэнэбүрэнг нэр дэвшүүлээд өгөөч гээд ирсэн. Гэтэл Эрдэнэбүрэнг нэр дэвшүүлээгүй. Үүнээс ррд иргэдийн итгэл алдарсан.
- Өөрсдийнх нь тогтоосон дүрэм ардчилсан намыг дотроос нь нурааж байна.
- Би олон жил Ц.Элбэгдоржийн хүн гэж цоллуулж байгаа. Яагаад гэвэл би тэр хүнтэй 20 жил хамт ажилласан. Туслах нь байсан. Зөвлөх нь байсан. Одоо бол сошиалаар нэг нэгнийхээ бичсэн зүйлийг харах төдий харьцаатай байгаа.