Ирц хүрээгүйн улмаас хойшилсон байнгын хороодын хуралдаан давхацсан тул УИХ-ын чуулган эхлээгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цагт эхлэх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Учир нь мягмар гарагт УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Тэгвэл яг одоо хамтарсан хуралдаан эхэлж, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Дээрх тогтоолд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын "08," гэсний дараа "10 дугаар бүлгийн 1002.90.20, 1003.90.20, 1004.90.20, 1005.90.20 дахь үндэсний код, 11 дүгээр бүлгийн 11.01 дэх зүйл," гэж, “22.09 дэх зүйл,” гэсний дараа “23 дугаар бүлгийн 23.02 дахь зүйл,” гэж тус тус нэмсүгэй гэжээ.

Хамтарсан хуралдааны дараа хоёр байнгын хороо тус тусдаа хуралдах тул чуулганы хуралдаан хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна
Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!