Монгол Улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, Монгол Улсыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийг удирдах зөвлөлд төлөөлж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуягт даалгалаа.

​ 40 гаруй жилийн түүхтэй тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, энэ чиглэлээр бүс нутгийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөр, мэдээлэл солилцох платформд хамрагдах, Уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог, гамшгийн нөхцөл, авсан сургамж, туршлагыг бүс нутгийн мэдлэг, мэдээллийн санд оруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах зэрэг өргөн боломжууд бий болох ач холбогдолтой юм.

“Тэгш хамран сургах чиглэлийн сургагч багш бэлтгэх” богино хугацааны сургалтад Монгол Улсаас 15 багш, албан хаагч хамрагдлаа
“Тэгш хамран сургах чиглэлийн сургагч багш бэлтгэх” богино хугацааны сургалтад Монгол Улсаас 15 багш, албан хаагч хамрагдлаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!