
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2025.07.07/ Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны дэд захирал Стюардс Мажиннистай хоёр талт уулзалт хийж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн асуудлуудын хүрээнд байр сууриа хуваалцав.
Үүнд:
- IUCN байгууллагаас 2 жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн байгаль хамгааллын конгресс”-т оролцож, Монгол Улсын байгаль хамгаалах бодлого, хуурай бүс нутгийн ойн менежмент, биологийн олон янз байдлын хамгааллын ололт амжилтыг олон улсын түвшинд танилцуулах
- Дорнод Монголын хуурай хээр болон Монголын говийн эко бүсийг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх нэр дэвшүүлэлтэд техникийн зөвлөгөө үзүүлэх
- Хамтын ажиллагааны тогтвортой байдлыг гүнзгийрүүлэх хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах болон тус байгууллагын ENACT Partnership-д нэгдэж орох асуудал
- COP17 хүрээнд IUCN-тэй хамтран ажиллах боломжийг харилцан судалж, тодорхой дэд сэдэвт өдрийн зохион байгуулалтад хамтран ажиллах
- Байгаль орчинд учирч болох эрсдлийг бууруулах, олон улсын үнэлгээ, зөвлөмжийг харгалзан үзэх зарчмыг баримтлан, холбогдох талуудтай уялдуулан ажиллаж буйгаа танилцуулав.