Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Борооны пуужинг дотооддоо угсрах төслийг танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар энэ сарын 5-нд ЦУОШГ-т ажиллалаа. Энэ үеэр ЦУОШГ-ын дарга Э.Баттулга борооны пуужинг дотооддоо угсрах туршилтын төслөө салбарын сайдад танилцуулав.

Энэ талаар ЦУОШГ-ын дарга Б.Баттулга "Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн инженерүүд Ц.Довчин, Б.Цэрэндорж нарын санаачилга ажил хэрэг болбол манай улс экспортын хамаарлаас гарч, зардал хэмнэхийн зэрэгцээ ганд нэрвэгдсэн бүс нутагт хур тунадсыг нэмэгдүүлэх, хуурайшилтыг бууруулах, тариалангийн талбай, мал аж ахуйн бэлчээрийн нөхцөлийг сайжруулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, түймэр унтраах, усны нөөцийг хамгаалахад бодитой ахиц гаргах юм. Пуужингийн үнэ, хүртээмжээс шалтгаалж тэр бүр санасан хэмжээндээ нөлөөлөх боломж бүрдэхгүй явж ирсэн" гэлээ.

Төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
 
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.