Х.Нямбаатар: Та нар яагаад үйлдвэр, үйлчилгээ эрхлэх гэсэн хүмүүсийг хааж боогоод бухимдуулаад байгаа юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нийслэлийн шуурхай хуралдаан боллоо. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар дүүргийн удирдлагуудад хандан, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт зөвшөөрөл олгох асуудалд хүнд суртал үүсгэхгүй байхыг анхааруулсан юм. Тэрбээр "Та нар яагаад үйлдвэр, үйлчилгээ эрхлэх гэсэн хүмүүсийг боож хаагаад бухимдуулаад байгаа юм бэ. Зөвшөөрлийг нь гацааж байгаа дарга нараа үг дуугүй сольцгоо. Ажил хийх сэтгэлтэй залуучуудыг томилоод яв.

Худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг бүхэлд нь дүүргүүдэд шилжүүлсэн. Гэтэл хачир дээрээ үйлчилгээ эрхлэх гэсэн хүмүүст дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсийн нөхөд чирэгдэл үүсгэдэг асуудал байна. Бид бизнесийг дэмжинэ, боломж олгоно гэж яриад байдаг гэтэл зөвшөөрөл өгдөг мэргэжилтэн нь хариу өгөхгүй хэдэн сар таг чиг алга болчихдог байж таарахгүй. Шалгалт оруулж, иргэдэд чирэгдэл үүсгэж, эс үйлдэхүй үйлдэж байгаа алба хаагчдад хариуцлага тооцно. Энэ мэт бусдыг чирэгдүүлдэг хүмүүстэй хамтарч ажиллахгүй" гэлээ.

Монгол Улсад он гарсаар ДОХ-ын 36 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 424 болжээ
Монгол Улсад он гарсаар ДОХ-ын 36 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 424 болжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (25)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!