Монгол Улсад он гарсаар ДОХ-ын 36 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 424 болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тэгвэл манай улсад энэхүү өвчлөлийн нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗХӨ-ын тандалт судалгааны албаны эрхлэгч П.Үнэнчимэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХДХВ-ийн нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 424 байна. Үүнээс нас барсан тохиолдол нь 71. Он гарсаар буюу энэ онд 36 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Он дуусаагүй байгаа болохоор энэ тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тооцооллоор Монгол Улсад 2025 оны байдлаар 694 тохиолдол байх магадлалтай гэж гарсан. Манай улсад хожимдож оношлогдох нь бага. Гэхдээ энэ халдварыг авсан хүн 10-12 жил шинж тэмдэггүй явдаг учраас цусаар шинжилгээ өгөхгүй бол оношлогдохгүй" гэлээ.

ЭТТ компани 11 сард 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тн нүүрс борлуулжээ
ЭТТ компани 11 сард 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тн нүүрс борлуулжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!