Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Хүний үр алуурчин байсан ч ээждээ нялх гэдгийг би мэднэ. Гэхдээ…

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 15 секунд

2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан хэрэг гарсан. Тэгвэл тус хэрэгт чемодан буй цогцосны хажууд суугаа Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрэгт хамжигчаар оролцсон эсэхийг шалгуулахаар шүүхээс прокурорт буцаагаад буй. Тэгвэл яллагдагчаар татагдаад буй Э.Ган-Эрдэнийн ээж isee.mn сайтад ярилцлага өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор 16 настай хохирогч охины ээж дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "i...mn сайтад цагдаа захиалгаар урьдчилсан мэдээлэл гаргаж байгаад хүнийг шалгадаг.Болгоомжтой байгаарай гээд олон хүн надад сануулж байна. Гэхдээ Э.Ган-Эрдэнэгийн ээж мөрдөн байцаах албаны нууц үйл явцыг ил ярьж байна. Ардаа их хуулийн хамгаалттай гэдэг нь батлагдаж байна. Их зоригтой ч юм. Харамсалтай нь хүүгээ гэмгүй бурхан болгох гэж их ядаж байгааг харлаа.

Хүний ээжийд алуурчин ч гэсэн нялх үр байдаг гэдгийг би ойлгоноо. Гэхдээ таны хүү. ЭНЭ ГУРВАН цэгийг та сайн бод би хэрэг яриагүй ер нь шулуухан хэлэхэд эхлэл нь таны хүү болох Э.Ган-Эрдэнэ байсан шүү

Та энэ гурван цэг болгоныг сайн бодоорой. МИНИЙ ОХИНЫ ТЭРГҮҮН ДЭЭР ГИШГЭЭД хаяхыг та заасан уу.

Маш их юм би шүү. Хэрэг боогдсон гэдгийг өчигдөр надад хэлсэн. Залгуулаад i…mn сайт дээр та ярилцлага өгч байна. Та бусад шудрага хэвлэлийн байгууллагад ярилцлага өгөхгүй яаасан юм бэ. Миний гаргах баримтыг та харвал хүүгээсээ ичиж ч магад. Харин ч та намайг зоригжууллаа" гэжээ.

М.Өлзий-Орших: Д.Дэлгэрням болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлал гуйж байна
М.Өлзий-Орших: Д.Дэлгэрням болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлал гуйж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (23)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!