Япон-Монголын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд Ж.Аканэтэй уулзав.

Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйг онцлон хэлэв.

Тэрээр цаашид хамтын ажиллагааг байгалийн гамшиг, онцгой байдлын салбарт бэхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн менежмент болон холбогдох бусад чиглэлээр туршлага судлах зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгааг хэлэв.

Мөн "Гамшиг болон хямралт нөхцөл байдлын үед ашиглах нөөцийн хүнсний бараа, материал хадгалах механикжсан агуулах байгуулах” төсөл болон “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний терминал агуулах байгуулах төсөл”-ийн ач холбогдлын талаар танилцуулж, дэмжин ажиллах хүсэлт тавив.

Сайд Ж.Аканэ гамшгийн асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буйг тэмдэглээд энэ чиглэлд Монгол Улстай хоёр талын шугамаар төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд улам бүр ойр нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлов.

Талууд цаашид тус салбар дахь бодит хамтын ажиллагаагаа шат ахиулан бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулж ажиллахаа харилцан нотоллоо.

Layla: Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж “Салхи” дуундаа шингээсэн
Layla: Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж “Салхи” дуундаа шингээсэн
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!