НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 22 жилийн турш хүчирхийлүүлсэн гэх эхнэр О.Нарангарав нь цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэрээ "Б.Эрдэнэсүх том хүүгээ "Огт танихгүй. Манай компаниас хулгай хийсэн" гээд цагдаад өгч, "4-8 жилийн ял төлөвлөсөн, шоронд хатаана" гэсэн. Хүүхдүүдээ "Та нар овгоо соль" гэж шахалт үзүүлж эхэлсэн" гэв.
Мөн түүнчлэн "Б.Эрдэнэсүх намайг 10 давхрын тагтнаас шидэхийг завдсан. Азаар хүн хаалга тогшиж аврагдсан" гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!