
“Physical Asia” шоуны төгсгөлийн дугаарууд өчигдөр цацагдаж, зохион байгуулагч орон болох БНСУ-ын баг тамирчид ялагчийн 1 тэрбум воноо гардсан. Харин манай улсын баг тамирчид дэд байрт шалгарсан юм. Шоуны үр дүнтэй холбоотой үзэгчдийн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч, "Зохион байгуулагч орон өөрсдөдөө давуу байдал бий болгосон. Даалгавруудыг урьдчилж мэдсэн, бэлдсэн байсан. Даалгавар гүйцэтгэхэд ашигласан хэрэглэгдэхүүнүүдийн хүндийн жин харилцан адилгүй байсан байж магадгүй" гэх мэт сэтгэгдлүүд их байгаа юм. Мэдээж нөгөө талд нь "Тийм байх боломжгүй. БНСУ-ын баг тамирчид ур чадварын хувьд бусад багийн тамирчдаас илүү байсан учраас түрүүлсэн" гэх хүмүүс ч олон бий.
Тиймээс бид БНСУ-ын баг тамирчдын талаарх монголчуудын сэтгэгдлээс түүвэрлэн хүргэж байна.
Спортын сэтгүүлч С.Шижирбат: PHYSICAL ASIA өнөөдөр сүүлийн дугаар гарч эзэн орон Солонгос түрүүлж манайх 2 дугаар байранд орсныг ард түмэн харлаа. Хэн түрүүлэх нь яах вэ, гол нь шударга өрсөлдөөн байсангүй ээ. Солонгосыг хүчирхэг харагдуулах зохиолын дагуу яваад л дууслаа. Спорт өрсөлдөөн гэхээсээ илүү зохиолтой найруулгатай шоу нэвтрүүлэг л дээ. 180 кг жинтэй модыг Монгол Японы баг багаараа өргөж байхад Солонгосын хөнгөн жингийн 2 эмэгтэй өргөөд явчихлаа. Энэ 2 эмэгтэй өмнө нь 50 кг хайрцгийг чүү ай өргөж байсан. Манайх 2-3-уулаа нийлээд модыг өргөж дийлэхгүй байна гэж Б.Энх-оргилын хэлснийг сонссон биз дээ. Манай А.Адьяасүрэн жүдогийн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин шүү дээ. +78кг-д барилддаг. Өөрөөр хэлбэл +78 кг бол дээшээ хязгааргүй жин шүү дээ. А.Адьяасүрэн 100 кг жинтэй. Бяраар Солонгосын хөнгөн жингийн энэ 2 эмэгтэйгээс А.Адьяасүрэн хамаагүй илүү л дээ. А.Адьяасүрэн өөрөө хэлж байна. "Ахаа итгэхэд хэцүү байсан" гэж. Эрэгтэй хүнээс илүү бяртай эмэгтэй хүн ч гэж юу байх вэ. 880 кг жинтэй хаалгыг босгож хаах даалгаварт Японы баг хааж чадаагүй бол манайх байдгаа шавхаж хаалаа. Солонгосын баг харин хамгийн хурдан хаачихлаа. Солонгосууд өөрсдөдөө зориулж хамаагүй хөнгөн материалаар хаалга, мод хийж дээ. Гаднаас нь харахад яг ижил харагдаж байгаа ч ингэж л хуурсан байна даа. Хаалга босгож, хаах даалгаварт эхлээд Солонгосыг оруулаад дуусаад цаг гаруйн дараа Монгол Японыг ар араас нь оруулж, өөрөөр хэлбэл Солонгосын багийг хаалга босгож байхад бусад багууд хажууд нь байгаагүй юм байна. Солонгосууд луйвардахдаа увайгүй ичдэггүй шүү дээ. Хамгийн луйвартай олимп бол 1988 оны Сөүлийн олимп, хамгийн луйвартай хөлбөмбөгийн ДАШТ бол 2002 оны Солонгос, Японд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүү дээ.

"Сугар Гантулга" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: "Солонгосчуудын өргөсөн төмөр бөмбөг хөнгөн байсан юм биш үү?
Яагаад гэвэл,
Баримт 1: 5 удаа төмөр бөмбөг татах тэмцээн дээр манайхныг түрүүлж эхлүүлсэн нь "Манай цагийг хянах" боломжтой болгосон.
Баримт 2: 5 удаа төмөр бөмбөгний жинг бага багаар ахиулан, багаараа чирээд урд талын тугийг унагаах нь л тэмцээний гол зорилго байсан боловч солонгосчууд 5 дахь таталт дээр нэг нэгээрээ цаг руу байн байн хараад байсан нь Монголын туганд хүрсэн цагтай өөрсдийн цагийг тэнцүүлэх гэсэн санаа гэж хардаж байна. Хэрвээ солонгосчууд 5 дахь таталт дээр хэт давуу байдлаар хурдан хугацаанд тугандаа хүрсэн бол хүмүүсийн анхаарал төмөр бөмбөгний жин рүү анхаарах байсан. Тийм учраас хэт хүч гаргаж байгаа юм шиг жүжиглэж, халтирч унан цаг уясан. Тэгээд яг сүүлийн 35 секундэд манайх тэнцээд ирэхээр тугандаа хүрсэн.
Баримт 3: 6 дахь таталтад 2 баг адил байсан тул цагтай бус хоорондоо уралдаж, түрүүлж тугандаа хүрсэн нь ялах байсан. Яг сүүлийн тэмцээн болоход өмнөх таталт дээр чардайгаад л чүү ай сүүлийн 35 секундэд арай гэж тугандаа хүрсэн Солонгосын баг маань илт хурдтай урагшилж ганцхан минутад буюу тэмцээн дуусахад 2:00 минут дутуу байхад тугандаа хүрсэн.
Энэ бүгдээс үзэхэд Солонгосын багийн бөмбөг хөнгөн байсан гэж үзэж байна. Насаараа Солонгос кино үзэж өссөн хүн байна даа. Энэ зэргийн хардалт байна биз дээ. Та нар юу гэж бодож байна" гэжээ.

"utachi fngks" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: "Манай монголчууд бас дүнкү дүнкү юм ярьдаг масс олонтой юм аа. "Тэр хаалгыг яаж ийм амархан өргөчихөв өө" л гэх юм, "Солонгосчууд булхайцлаа" л гэх юм, "Юу гэж 1 сая вон оо өөр багт өгдөг юм" ч гэж байх шиг. Булхайцсан, булхайцаагүй ийм бүрэлдэхүүнтэй баг ялахгүй яах юм бэ. Crossfitiin бяртай, хурдтай тамирчид яг л ийм дасгалуудад бэлтгэгдсэн хүмүүс шүү дээ. Яалтчгүй юм өргөх түлхэх татах бяр шаардсан юм дээр циркчин, сагсчин, волейболчин 3 маань хүч дутна шүү дээ. Монголчууд Солонгосын шоунд 2 дугаар байранд орсон гэдэг бол түрүүлснээс ялгаагүй. Энэ шоунд Монголчуудын аливаа зүйлийн эвийг хурдан олдог хурц ухааныг дэлхий нийт харсан байх" гэжээ.

"Scene of drama" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Ийм дэлхий нийтийг хамарсан мини олимп хийсэн БНСУ-д баяр хүргэе. Гэхдээ ямар инээдтэй эвлүүлэг хийж үзэгчдийг эргүүтүүлж чадсаныг хараад би бүр гайхаад байгаа. 18-хан секундын дотор ачаагаа буулгаад дуусгачихдаг гайхалтай гэж бодох уу. Энэ яг юу вэ. Дэлхий нийтээр Монголчууд ямар цэвэр хөдөлмөрөөр ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрч байна. Дараа дараагийн шоундаа ийм юм оруулахгүй байхыг хүсэж байна" гэжээ.

"Цагаанчууд Э.Тайвантөр" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Циркчин, сагсчин, волейболчин гурав маань чадлаараа л зүтгэлээ. Бяр тал дээр энэ гурав маань үнэхээр гологдсон. Нуух юу байна. Солонгосын баг бол бүхэлдээ энэ шоундаа үнэхээр тултал бэлтгэгдсэн, шигшигдсэн тамирчид мөн. Гэхдээ л эзэн зохион байгуулагч орныг ч хэлэх үү нэг л тийм заль үнэртсээр тэд ялагч боллоо. Энэ тэмцээний хамгийн их гайхширсан зүйл бол ЯПОН хаалгаа хааж чадаагүй хэсэг. Япон бол тэр хаалгыг массаараа ч бараг хөнгөхөөн хаачих байсан. Гэтэл масс, бяраараа ч барсангүй. Хаалганд ноо яалт ч үгүй орсон. Мөн тэр 180 кг-тай хаалга эвдэх муна бас их гайхшрууллаа. За тэгээд Манай Монголын тамирчид бол бяраараа дутсан ч ухаан, тактик, тэмцэх чадвар, дайчин шинжээрээ яалт ч үгүй аваргаллаа. Энэ 6 тамирчин бол МОНГОЛ УЛСЫН ПАНЧАН төдий шүү. Тэдний ард илүү аймар амьтад маш их...Physical WORLD гэж дараагийн тэмцээнээ зохиохыг хүсье" гэжээ.
"Sodontogos Erdenetsogt" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Солонгост баярлалаа. Өөрийн зардлаар Монгол Улсыг сайхан сурталчилж өглөө. Гэхдээ Монголыг Монгол хүн л дэлхийд таниулна гэдгийг манай залуучууд баталлаа. Монгол монголдоо хайртай байх ёстой байгаа биз. Үүнийг ухааруулж сануулсан 6 залуудаа баярлалаа.

"Мөнгөн Сүх" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Манай монголчууд аа та нарт юмыг бодитоор харах, дүгнэх ухаан байдаггүй юм уу хаашаа юм бэ. Солонгосын баг анхнаасаа аймар гарууд бсан шүү дээ. 4 тамирчин нь physical 100-д орж байсан. Өндөр бас булчингийн массыг нь харалдаа хайрцаг түлхэх дээр манайхаас илүү хурдтай, хүчтэй гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Янз бүрийн элий балай юм бичих ээ болиоч. Дараагийн шоу зохиогдоно шүү дээ. Монголыг урихаа больчихвол яах юм бэ" гэжээ.

Сэтгэгдэл (34)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!