ДАТА: Аймаг, сумдын ЗДТГ, ИТХ-ууд 2025 онд 6.1 тэрбум төгрөгөөр автомашин авчээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 23 секунд

Хэмнэлтийн алхмыг төр өөрөөсөө эхлүүлэх учиртай. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд шаардлагагүй худалдан авалт, зардлуудыг тэвчих шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж ирсэн. Энэ утгаараа олон нийтийн зүгээс хамгийн их санал, шүүмж хүртдэг худалдан авалт бол автомашин. 2023-2024 онд л гэхэд 4 ТЭРБУМ төгрөгөөр автомашин худалдан авсан байдаг. Тэгвэл 2025 онд орон нутагт төрийн байгууллагуудаас автомашин авахаар зарласан тендерийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 онд зарласан автомашины тендерийн мэдээллийг харахад, нийт 19.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэхдээ тухайн автомашины зориулалт ихэнхдээ албан болон парк шинэтгэлийн хүрээнд байх нь элбэг.

-5 аймгийн хэсгийн төлөөлөгчийн автомашинд 323 сая төгрөг зарцуулжээ-

Тэгвэл худалдан авсан автомашиныг харахад, 11 аймагт 23 удаагийн тендерээр ЗДТГ-т гэсэн утга дор 4.9 тэрбум төгрөгийн автомашины худалдан авалт хийжээ. Мөн 4 аймгийн ИТХ-д 1.2 тэрбум төгрөгөөр автомашин худалдан авчээ. Түүнчлэн 5 аймгийн хэсгийн төлөөлөгчийг автомашинтай болгоход 9 удаагийн тендерээр 323 сая төгрөгийг зарцуулжээ.

-ЗДТГ, ИТХ нэг автомашиныг дунджаар 217-317 сая төгрөгөөр авсан бол эмч, цагдаа зэрэг тусгай байгууллагууд 35-50 саяд худалдан авч байна-

Тэгвэл худалдан авч буй автомашинуудын дундаж үнэлгээг харъя. Мэдээж техникийн үзүүлэлт болон бусад хүчин зүйлээс шалтгаалж үнэ харилцан адилгүй. Гэхдээ хэрэглээ нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэж буйг энд харж болно. Тухайлбал, ЗДТГ-ууд 2025 онд 4.9 төгрөгөөр, ИТХ нь 1.2 тэрбумыг зарцуулж автомашин худалдан авсан гэх тоон баримт дээр дундаж үнэлгээ нь 217-317 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Харин тусгай үүргийн буюу эрүүл мэнд, хүчний байгууллагуудын автомашины тендер зарласан дундаж үнэлгээ нь 35-50 сая төгрөгийн хооронд байгаа юм.

АЙЛЧЛАЛ: ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэхээр тохиролцов
АЙЛЧЛАЛ: ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэхээр тохиролцов
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!