Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Physical Asia” шоунд Монголын баг хоёрдугаар байрт орлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Алдарт "Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоуны төгсгөлийн гурван дугаар цацагдаж, ялагч тодорлоо. Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд БНСУ түрүүлж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарсан байна.

Ингэснээр хурд хүч, ухаанаараа бусдыгаа манлайлсан БНСУ-ын баг тамирчид 1 тэрбум воны эзэн боллоо.

"Physical Asia" шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлж оролцож буй Монголын баг бүрэлдэхүүнд:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
  • Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
  • Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн нар багтаж, өрсөлдсөн юм.
“Physical Asia” шоуны ялагчаар Солонгосын баг шалгарч, 1 тэрбум воны эзэд боллоо
“Physical Asia” шоуны ялагчаар Солонгосын баг шалгарч, 1 тэрбум воны эзэд боллоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.