Худалдаа Хөгжлийн Банк Google Pay үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсад дижитал төлбөрийн шинэ үеийг нээсээр байгаа Худалдаа хөгжлийн банк (TDB) өнөөдөр дэлхийн хамгийн томоохон төлбөрийн системүүдийн нэг Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Өнөөдрөөс эхлэн ХХБ-ны виртуал Master card болон T карттай харилцагчид TDB Online болон Happy Pay апп-аар дамжуулан Google Pay-д картаа холбож, Android үйлдлийн системтэй гар утсаараа аюулгүй, хурдан төлбөр хийх боломжтой боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч, Mastercard-ийн бүсийн удирдлагууд оролцож, Монголын дижитал банкны хөгжилд томоохон алхам болж буйг онцлов.

“Худалдаа хөгжлийн банк инновацийн чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ирсэн. Google Pay бол манай хэрэглэгчдэд илүү хялбар, аюулгүй, ухаалаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дараагийн алхам юм” гэж Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст хэллээ.

Харилцагч та бүхэн Google Wallet Апп-аа татаад - ХХБ-ны TDB Online эсвэл Happy Pay апп-аа нээн Google Pay цэсээр хялбархан холбож төлбөр тооцооны шилдэг, аюулгүй шийдлийг мэдрээрэй.

Худалдаа Хөгжлийн Банк

Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүллээ
Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүллээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!