МАН-ын Их хурал намын даргыг тодруулах санал хураалтыг тоолох үйл явцаар үргэлжилж байна. Энэ үеэр намын даргад нэр дэвшигч Н.Учралаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Ардын нам ард түмнээсээ алсарсан байна. Тиймээс ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг хийж эхлэх хэрэгтэй" гэлээ.