Түр хорооны гишүүдийг уурхайтай биечлэн танилцахыг Оюу толгой урьжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 36 секунд

"Оюу толгой" компани нь Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, түүний хамрах хүрээний дагуу үйл ажиллагааг гүнээ хүндэтгэн, шаардсан мэдээллийг тухай бүр хүлээлгэн өгч, хамтран ажилласаар байгаа ба цаашид ч ил тод хамтарч ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Түр хорооны гишүүдийг уурхайтай биечлэн танилцах урилгыг бид өнгөрсөн 10 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн бөгөөд тус Түр хорооноос Нээлттэй сонсгол зарласантай холбогдуулан Оюу толгойн уурхайн цогцолборт зочлох урилгыг дахин хүргүүлээд байна.

Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцах нь дараах ач холбогдолтой. Үүнд:

• Ил болон гүний уурхайгаас бүрдсэн цогц зэсийн бизнес Оюу толгойн уурхайтай биечлэн танилцаж, илүү гүнзгий ойлголттой болох,

• Гүний уурхайн бүтээн байгуулалт, тогтвортой үйл ажиллагааны нарийн ярвигтай байдал, урт хугацааны үйл ажиллагаатай холбоотой боломж эрсдэлүүдийн талаар ойлголттой болох,

• Онтре лиценз, түүний ач холбогдол, хүлээгдэж байгаа шийдвэрүүдийн талаар бүрэн зураглал авах,

• Оюу толгойн хамт олонтой уулзаж ярилцах, Ханбогд сумын хөгжил дэвшил, тогтвортой хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалттай танилцах

Г.Занданшатар: Гэнэт хэлж ярихгүй шахуу дансыг нь хаачихаар яаж бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явж, татвараа төлөх юм
Г.Занданшатар: Гэнэт хэлж ярихгүй шахуу дансыг нь хаачихаар яаж бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явж, татвараа төлөх юм
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!