Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна“ гэх зараар холбогдож, 1.3 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

“Идэшний үхэр зарна" гэх зараар холбогдож, 1.3 сая төгрөгөө залилуулжээ. Тодруулбал, өчигдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн.

Тодруулбал, хохирогч иргэн фэйсбүүк зарын группээс шүдлэн үхрийн мах зарна гэх зарын дагуу холбогдож 1,350,000 шилжүүлж залилуулсан байна.

Залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -1 хэм хүйтэн. Өдөртөө үүлшиж, орой цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -1 хэм хүйтэн. Өдөртөө үүлшиж, орой цас орно
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.