"УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Эхлээд Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал хураалтаар нийт гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Харин одоо түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг "огцруулах" асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахдаа "ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураасан, мөн өмнөх өдрийн ирцийг хаалгүйгээр үргэлжлүүлэн ирц бүртгэн хуралдааныг удирдан явуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн.
Улмаар цэцийн дүгнэлт гарснаас хойшх 20 гаруй хоногийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдааныг нэг ч удаа хуралдаагүй бөгөөд УИХ-ын гишүүний хувиар ч хуралдаанд огт оролцоогүй байгаа юм. Мөн түүнийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хууль хяналтын байгууллагаас ч шалгаж эхэлсэн байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!