Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн суултад оролцож буй эмч нартай уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суух тохироо хийжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цалингаа нэмүүлэхийг шаардсан эмч нар Төв талбайд суулт зарлаж буй. Тэд өнгөрсөн шөнө Төв талбайд хоносон бөгөөд суулт хийж буй эмч нартай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн очиж уулзжээ.

Улмаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийж, уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцуулсан байна.

Тодруулбал ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн "Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлж, танилцуулаад байна.Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно" гэлээ.

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
 
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.