Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Тамир: УИХ-ын гишүүд камерын өмнө “Эмч нарын цалинг нэмье“ гэж дуугарч байгаа ч чуулганы хурал дээр энэ саналыг УНАГАЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Эмч нар энэ сарын 13-наас цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаяхаар болоод буй.

Үүнтэй холбогдуулан эмч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ эмч нарын төлөөллөөс "Эмнэлгүүд 0 зогсолт хийхэд ойрхон байна. ЭМ-ийн сайд эмч нарын цалингийн асуудалд үүрэг чиглэл авсан бололтой. Таг дуугүй байна. Эмч нарынхаа цалинг нэмэхгүй байж, барилгын суурь нь ч тавигдаагүй Эко таур, Хүннү хотын захирагчийн алба сард жилд 163 тэрбум 740 мянган төгрөгийн түрээс төлөөд ажиллаж байна. Энэ сарын 12-нд Үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулна. 13-наас эмч нар ажил хаяна. Эмч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байна. Шууд 3.5 сая төгрөг болго гэж шаардахгүй. Хэлэлцээрийн ширээний ард сууя гэж байна" гэлээ. " хэмээлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир "УИХ-ын гишүүд камерын өмнө "Эмч нарын цалинг нэмье" гэж дуугарч байгаа ч чуулганы хурал дээр энэ саналыг УНАГАЛАА. Ж.Чинбүрэн өнгөрсөн баасан гарагт салбарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзана гэсэн боловч 6 цаг хүлээлгээд ирээгүй. Бид Ерөнхийлөгч өргөх бичиг барьж, хандах болно" гэлээ.

𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно