МАН-ын даргын өрсөлдөөн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хооронд өрнөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Ардын намын Их хурал 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон. Намын их хурлаар намын даргын сунгаа өрнөх билээ. Өнгөрсөн удаад намын Бага хурлаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдсөнөөс Д.Амарбаясгалан ялалт байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч УДШ-ээр түүний энэ ялалт бүрэн албажаагүй байгаа юм. Энэ утгаараа намын Их хурал дээр өрнөх намын даргын сонгуулийн үр дүн ихээхэн чухал юм.

Тэгвэл намын даргын өрсөлдөөнд шинэ дүр гарч ирэх үү, гарч ирвэл тэр нь хэн байх бол гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Одоогийн байдлаар энэ удаагийн өрсөлдөөнд Ерөнхий сайд Г.Занданшатар орох нь ойлгомжтой бол нөгөө талаас УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн талаар мэдээлэл байна. Хэдийгээр өөр өрсөлдөгч гарч ирэх магадлал бий боловч том зургаараа харахад гол өрсөлдөөн эл хоёр нэр дэвшигчийн дунд өрнөх нь ойлгомжтой юм.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!