Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Төсвийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.07/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тогтоолын төслийг дэмжих эсэх санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар түр хойшлуулав.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр нягтлах шаардлагатай тодорхой зургаан асуудлын хүрээнд “Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 71.14-т Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно” гэж заасны дагуу байнгын хороонд гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

“Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолд “Монгол хаан“ жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан“
“Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолд “Монгол хаан“ жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан“
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.