Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгт хүрээлэнд барих Үндэсний урлагийн их театрын газрыг Хятадын тал өөрсдөө сонгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай буюу нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр Үндэсний урлагийн их театрын барилга барих асуудал хөндөгдөж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ асуудал БНХАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёрын хооронд олон удаа яригдсан. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 200 сая ам.доллар гаргаад Үндэсний урлагийн их театрыг нийгмийн хэрэгцээнд барьж өгье гээд БНХАУ-ын элчингээс газрыг сонгосон байгаа. Тийм учраас ундны усны хамааралгүй бүсэд газрыг зөвшилцөж олгосон байгаа" гэж тайлбарлажээ.

Яармагийн хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг хязгаарлаж, цэвэрлэх байгууламжид ирсэн хатуу хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байна
Яармагийн хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг хязгаарлаж, цэвэрлэх байгууламжид ирсэн хатуу хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байна
 
ТАНИЛЦ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдсэн ЧИГЛЭЛҮҮД
ТАНИЛЦ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдсэн ЧИГЛЭЛҮҮД
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.