Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан маргааш буюу 11 дүгээр сарын 7-ны өдрийн нислэгүүдийн ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Өнөө шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Үүний улмаас Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа тул МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс маргаашийн буюу /2025.11.07/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

2025.11.07-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

  • Истанбул - Улаанбаатар /ОМ162/

ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна

  • Улаанбаатар-Токио-Улаанбаатар

ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:35 цагт Нарита ОУНБ-д бууна.

ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.

  • Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар

ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна

ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.

Мөн цас орж, халтиргаа гулгаа үүсэх болон замын хөдөлгөөний ачааллыг харгалзан анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очин нислэгийн бэлэн байдлыг хангах ёстойг анхаарууллаа.

С.Ганбаатар: 20 орчим УИХ-ын гишүүн бүрэн эрхтэйгээ хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа
С.Ганбаатар: 20 орчим УИХ-ын гишүүн бүрэн эрхтэйгээ хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.