Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: Ухаа худагийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.11.05/-ийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түр хорооны бүрэлдэхүүнийг УИХ дахь олонх, цөөнх, бусад намын 18 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр танилцуулж, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тодорхойлов.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах

Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тодорхойлсон байна.

“The MongolZ” баг хэсгээсээ гарахын төлөө өнөөдөр 18.15 цагаас ОХУ-ын Team Spirit багийн эсрэг тоглоно
“The MongolZ” баг хэсгээсээ гарахын төлөө өнөөдөр 18.15 цагаас ОХУ-ын Team Spirit багийн эсрэг тоглоно
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.