Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНПУ-ын ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Бүгд Найрамдах Польш Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэ нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэнэ.

Олимпын наадмыг зохион байгуулах нийт зардлыг тооцов
Олимпын наадмыг зохион байгуулах нийт зардлыг тооцов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд