Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: ОХУ-тай манай нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид ачилт хийх талаар ярилцаж тохиролцлоо

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 52 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдрөөс шатахууныг хязгаарлалтгүйгээр олгоно хэмээн мэдээлсэн. Мөн тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинд тавьсан хүсэлтийн дагуу ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокин болон Монгол Улс руу ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн экспортолдог Роснефт тэргүүтэй ААН-дын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, манай нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид ачилт хийх талаар ярилцаж тохиролцлоо.

Мөн яаралтай асуудал үүсэхэд хамтран шуурхай шийдээд явах ажлын хэсэг гаргаж ажиллахаар тохиролцлоо.

Тав дахь өдөр ахин хуралдаж ярилцсан ажлын үр дүнгээ дүгнээд явна" гэжээ.

Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэллээ
Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэллээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.