Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Д.Амарбаясгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар ЯЛЛАГДАГЧААР татсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Тэгвэл эл асуудлаар Нийслэлийн прокурорын газраас хэвлэлд өгсөн тодруулгадаа "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад өнгөрөгч долоо хоногт мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн" гэв.

С.Ганбаатар: Би “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон даруйд бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байх” санал гаргасан
С.Ганбаатар: Би “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон даруйд бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байх” санал гаргасан
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.