Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН БҮЛЭГ: Түлшний хүрэлцээ олдоц муу байгаа тал дээр яаралтай арга хэмжээ авахыг анхааруулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.10.20/ хуралдаанаараа "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" мэдээллийг сонслоо.

Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин тариаланч нарын дунд үүсдэг олон асуудал дээр ямар бодлого барьж байгаа талаар мөн түлшний хүрэлцээ олдоц муу байгаа тал дээр яаралтай арга хэмжээ авахыг анхааруулав.

Түүнчлэн отрын бүс нутгаар зуншлага тааруу байсантай холбогдуулан нөөцийн өвс, хивэг тэжээлийн үнэ олдоц болон импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээрх бодлого шийдлийг асууж, малын вакцинжуулалт, махны экспортод баримталж буй бодлого арга хэмжээ зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авсан байна.

П.Сайнзориг: ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарлаад зогсох юм
П.Сайнзориг: ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарлаад зогсох юм
 
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн  линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.