
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэнээр огцруулсан байдаг. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж буйг ЕТГ-ыг дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар танилцуулсан байдаг.
Энэ үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль болон УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Хоригийг хэлэлцэж, хэрхэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ бол төрийн байгууллага, институцуудын харилцааны асуудал.
Хориг бол цаашид гарч болзошгүй хор хохирлыг УИХ дахин хэлэлцэж, түүнийгээ шаардлагатай бол залруулах боломж олгодог. УИХ гаргасан шийдвэрээ дахин хянаж үзэж нөхцөл боломж гарч байна гэсэн үг. Хүчин төгөлдөр болж ёсчлогдсон хууль, бусад шийдвэрт хориг тавих эрх зүйн үндэс бүрддэг. Ерөнхийлөгч ажлын таван өдөрт багтаан хориг тавих эрхтэй бөгөөд ажлын анхны өдөр хориг тавьж байна" хэмээн тайлбарласан.
Харин уг асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг "ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн хоригийг тайлбарлаад зогсох юм" хэмээн байр сууриа илэрхийлжээ.