Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Валютын нөөц дууслаа, улс дампуурлаа гэж худал хэлж эх орноо дэлхийд шившиглэж байгаа улс төрчид хэмжээ хязгаартай бай. Эх орноо хайрла

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдний зүгээс ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн зөрчил рүү орно гэх асуудлыг хөндсөн. Тэгвэл эл асуудлаар ЭЗХ-ийн сайд Н.Учрал "Засгийн газар огцруулах асуудлыг Үндсэн хууль уландаа гишгэж зохион байгуулж байна. Өчигдөр ёс зүйн өндөрлөг, хууль дээдлэх зарчим ярьж байсан хүмүүс өнөөдөр Үндсэн хуулийг уландаа гишгэж, Засгийн газрыг огцруулахаар дайрч байна. Энэ бол төрийн эрхийг Үндсэн хуулийн бус замаар авах гэсэн увиагүй үйлдэл. Үндсэн хууль бол үзэл бодлоороо бус, нийтээрээ хамгаалах ёстой үнэт зүйл юм шүү. Засгийн газар Үндсэн хууль уландаа гишгэж буй аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй.

Нүүрсний хулгай, авлига, ашиг сонирхлын бүлэглэлтэй тэмцэх тэмцлээ зогсоохгүй. Валютын нөөц дууслаа, улс дампуурлаа гэж худал хэлж эх орноо дэлхийд шившиглэж байгаа улс төрчид хэмжээ хязгаартай бай. Эх орноо хайрла, Ирээдүйгээ бод" гэжээ.

ШУУД: Чуулган хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна
ШУУД: Чуулган хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.