Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОЦЕСС: Ерөнхий сайдын ҮХЦ-д гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан ШУУД үүсгэж шалгана. Цэцийн хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногт гүйцэтгэнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 30 секунд

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдний зүгээс ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн зөрчил рүү орно гэх асуудлыг хөндсөн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр Ерөнхий сайд ҮХЦ-д хандаж буйгаа мэдэгдлээ. Тэгвэл ҮХЦ-д гаргасан хүсэлтийг "Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай" хуульд заасан процессын дагуу явуулна.

Тодруулбал, тус хуулийн 21 дүгээр зүйлд "Цэцэд өргөдөл, мэдээлэл хүсэлтийг хүлээн авах" талаар ийнхүү заасан байдаг.

1.Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.

2.Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.

3.Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.

4. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.

5.Цэцийн гишүүн иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж дор дурдсан үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргана:

1/өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;

2/өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш;

3/өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;

4/уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр Ерөнхий сайдын гаргасан буй хүсэлт нь 21.3-аар зохицуулагдана. Тодруулбал, "Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана" гэж заасны дагуу Ерөнхий сайдын хүсэлтийг шууд шалгана гэсэн үг юм.

Харин удаагаар нь 23 дугаар зүйлд зааснаар "Цэцийн хуралдаанд бэлтгэх" ажиллагаа явагдана. Ингэхдээ 23.2-д зааснаар "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно" гэжээ.

Дараагаар 24 дүгээр зүйлд заасан "Цэцийн хуралдааныг зарлах" ажиллагаа явагдана. Энэ талаар 24 дүгээр зүйлд заахдаа,

1.Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргана.

2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоолд энэ тухай заана.

3.Цэцийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай хийх, мөн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 2З дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана.

4.Маргагч талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар, өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.

Н.Лүндэндорж: ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураахгүй. УИХ дээр санал хураахдаа хууль зөрчив өө
Н.Лүндэндорж: ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураахгүй. УИХ дээр санал хураахдаа хууль зөрчив өө
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.