УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.
Тэгвэл хоёр удаа хойшилсоны эцэст дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.
Тэгвэл хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "УИХ-ын гишүүн болоод ааш нь дийлдэхээ больж, алхаа гишгээ нь өөрчлөгдөөд өөрсдийгөө том хүмүүс гэж бодоод байх юм. Гадаа гал алдах гээд байна шүү нөхдөө. Төрөөрөө хангалттай тоглолоо. Одоо болсон юм биш үү" гэв.