Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Админерал компанийн эцсийн өмчлөгч нь Д.Амарбаясгалангийн туслах, гэр бүлийнхэнтэй хамтарч компани эзэмшдэг“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.

Тэгвэл хоёр удаа хойшилсоны эцэст дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.

Тэгвэл хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут "Админерал” компанийн гүйцэтгэх захирал нь Д.Амарбаясгалангийн ахынх нь хүүхэдтэй хамтарч компани эзэмшдэг бол эцсийн өмчлөгч нь Д.Амарбаясгалангийн туслах, гэр бүлийнхэнтэй хамтарч компани эзэмшдэг. Үүнийг ХАМААРАЛ ГЭХГҮЙ ЮУ ГЭХ ЮМ. Админерал Бортээгийн уурхайг 100 хувь зарахаар гэрээ хийчихсэн шүү" гэлээ.

Д.Батлут: “Эрдэнэс Оюу Толгой”-гоос 7 тэрбум төгрөг аваад студиэ тохижуулчихсан. Английн шигшээ багийн хувцас хэрэгслийг авч өгнө гээд 23 тэрбум төгрөг гаргачихсан ч байх шиг
Д.Батлут: “Эрдэнэс Оюу Толгой”-гоос 7 тэрбум төгрөг аваад студиэ тохижуулчихсан. Английн шигшээ багийн хувцас хэрэгслийг авч өгнө гээд 23 тэрбум төгрөг гаргачихсан ч байх шиг
 
ХҮН нам үндсэн дүрмээ баталлаа
ХҮН нам үндсэн дүрмээ баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.