Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш 09.00 цагаас ТББХ хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч ажлын цаг дууссан шалтгаанаар даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.

Харин даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, маргааш буюу пүрэв гарагийн өглөө 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан зарлагдсан байна. Өөрөөр хэлбэл, 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэн эцэслэх тул наана нь ТББХ-г хуралдуулан санал, дүгнэлтээ гаргахаар болж байгаа юм.

Бид маргааш хуралдах ТББХ болон УИХ-ын чуулганы хуралдааны явц, шийдвэрийн талаар цаг тухайд нь мэдээлэх болно.

С.Бямбацогт: ЗГ Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрлээ
С.Бямбацогт: ЗГ Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрлээ
 
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.