Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Б.Эрдэнэсүхийг эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, тарчлаасан хэргээр яллагдагчаар татаж, хяналт тавин ажиллаж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд хандаад байгаа юм.

Энэ талаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас тодрууллаа. "Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “иргэн О.Н-ыг нөхөр Б.Э байнга зодож , гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэсэн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сарын 13-ны өдөр Б.Э-г “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гарган ирүүлснийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн" гэлээ.

Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас давхар хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ Рио Тинтогоос 20 сая ам.доллар авах гэрээ байгуулаад 1.9 сая ам.долларыг нь Их Британийн 2 хүнтэй компани руу шилжүүлсэн
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ Рио Тинтогоос 20 сая ам.доллар авах гэрээ байгуулаад 1.9 сая ам.долларыг нь Их Британийн 2 хүнтэй компани руу шилжүүлсэн
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.