Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын дансруу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЦЕГ: Согтуурсан үедээ Баянбүрдийн тойргийн хөшөөний доор гал түлж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна
ЦЕГ: Согтуурсан үедээ Баянбүрдийн тойргийн хөшөөний доор гал түлж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.