Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: БЗС-гаас нэг гэр бүлийн нэгээс олон хүүхэд зээл авч болохгүй гэсэн зарчим хэрэгжүүлбэл хүний эрхийн зөрчил үүснэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2025.10.14)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нараас Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд БЗС-гийн зээлийг нэг гэр бүлийн хүмүүс, ах дүү, хамаатан саднаараа авчихсан байгаа нь шууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай хамааралтай гэдгийг онцолж, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээс тухайн санхүүжилт олгож байх үеийн ханшаар тооцож төлбөр нэхэмжлэх, гэрээний үүргээ биелүүлсэн байсан ч зээлийг урт хугацаанд заавал буцааж төлүүлдэг байх зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Боловсролын сайд П.Наранбаярын зүгээс 2025 онд шинэчилсэн дээд боловсролын санхүүжилтийн журмаар зээлийн эргэн төлөх хугацааг 10 жил байсныг 20 жил болгож уртасгасныг мэдээлж, нэг гэр бүлийн нэгээс олон хүүхэд зээл авч болохгүй гэсэн зарчим хэрэгжүүлбэл хүний эрхийн зөрчил үүснэ гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааруулсан тухай дурдсан юм.

ЦЕГ: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
ЦЕГ: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.