Энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв. Хуралдааны эхэнд Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Хуралдаанд оролцсон гишүүд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэв. Үндсэн хуулийн цэцийн нийт есөн гишүүн Доржийн Одбаярын хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч, түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөллөө гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн:
- Д.Одбаяр (Дарга) - Чөлөөлсөн
- Н.Чинбат (Гишүүн)
- Д.Солонго (Гишүүн)
- Ш.Цогтоо (Гишүүн)
- Ш.Солонго (Гишүүн)
- Б.Буяндэлгэр (Гишүүн)
- Ц.Нанзаддорж (Гишүүн)
- Г.Туулхүү (Гишүүн)
- Г.Баясгалан (Гишүүн)