Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг өчигдөр зарлан хуралдуулсан. Энэ хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Агаарын бохирдолгүй НОГООН БҮСҮҮДЭД хатуу түлш түлэхгүй, клонкууд заавал евро-5 стандартын түлш түгээх шийдвэр чиглэл өгсөн" гэв.