Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Хэн олон форум зохион байгуулж, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ онд ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг батлах учиртай. Тэгвэл Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 10-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлжээ. Тэрбээр "Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж, эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшил, салбар бүрийн оролцоог хангаж боловсруулсан.

Үндэсний 10, салбарын 34, төсвийн ерөнхийлөн захирагчийн 79, нийт 170 хөтөлбөрийн үр дүнг тодорхойллоо. Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьж байна.

Хэн олон форум зохион байгуулж, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй.Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ" гэжээ.

Гишүүд танхимдаа орж ирээгүй тул Ерөнхий сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ТББХ-ны хуралдаан ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар ХОЙШИЛЛОО
Гишүүд танхимдаа орж ирээгүй тул Ерөнхий сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ТББХ-ны хуралдаан ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар ХОЙШИЛЛОО
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.