Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Леброн Жеймс бэртлийн улмаас улирлын нээлтийн тоглолтод оролцохгүй

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 4 секунд

Los Angeles Lakers багийн супер од Леброн Жеймс 2025-2026 оны NBA улирлын эхлэл хэсгийг бүтэн өнжих магадлал өндөр болоод байна.

Учир нь Леброн Жеймсд судасны мэдрэлийн үрэвсэл (sciatica) илэрсэн бөгөөд ойролцоогоор 3-4 долоо хоногийн дараа дахин үзлэгт орно гэж The Athletic-ийн сэтгүүлч Dan Woike мэдээлэв.

Энэхүү асуудал анх есдүгээр сарын сүүлээр илэрсэн бөгөөд ESPN-ийн Dave McMenamin хэлэхдээ “Лейкерс ЛеБронтой холбоотой асуудалд маш болгоомжтой хандахаар шийдсэн. Учир нь тэд урт хугацааны төлөвлөгөөндөө анхаарч, плэйоффын үеэр түүнийг бүрэн бэлтгэлтэй байлгахыг зорьж байна” гэжээ.

Өнгөрсөн улиралд Леброн Жеймс Миннесота Тимбервулвз багийн эсрэг плэйоффын эхний шатанд MCL-ийн шөрмөсний бэртэл авсан ч мэс засал хийлгэлгэхгүйгээр эмчлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь түүний сүүлийн хэдэн жилд авсан цөөн тооны ноцтой бэртлүүдийн нэг байв.

тэрбээр лигийн хамгийн ахмад тоглогч (41 настай) болсон ч, сүүлийн хоёр улирал дараалан 70 ба түүнээс дээш тоглолтод оролцож, гайхамшгийг бүтээгээд байгаа юм. Гэсэн хэдий ч Лейкерс болон Леброн Жеймсийн зүгээс улиралд хэт их ачаалал авалгүйгээр эрүүл саруул, бүрэн бүрэлдэхүүнээрээ плэйоффд орохыг зориж байгаа аж.

ЛеБроныг гэмтэлтэй байх хугацаанд Лейкерсийн шинэ од Лука Дончич багаа манлайлан улирлын эхлэл хэсгийг авч явахаар боллоо. Лука Дончич Лейкерсийн бүрэлдэхүүнд энэ улирал бүтэн тоглох анхны жилээ MVP-д нэр дэвшихүйц амжилт үзүүлэхийг зорьж байна. Тэрбээр улирлын эхэнд багаа эхний 5 дотор байлгаж чадвал MVP-ийн өрсөлдөөний томоохон нэр дэвшигч болох нь гарцаагүй.

ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнэ “МОХ удирдаж байсан нөхдүүд Тавантолгойг удирдана гэж юу байдаг юм. Тэнд байгаа бүх хүмүүсийг цавчаад, далчигнаж томроод байвал хандыг нь няц дар“
ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнэ “МОХ удирдаж байсан нөхдүүд Тавантолгойг удирдана гэж юу байдаг юм. Тэнд байгаа бүх хүмүүсийг цавчаад, далчигнаж томроод байвал хандыг нь няц дар“
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.