Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байрлалтай нэгэн өрхийн гэрт гал гарч, бага насны хүүхдүүд шатаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээч эмч, галын шинжээч нар очиж ажиллаж байна. Тодруулбал, зургаан настай хүү, таван настай охин гэртээгээ шатаж нас барсан байжээ. Хэргийн газраас 40 кадр зураг, эд мөрийн баримтаар цахилгааны утас, хаалганы нууц цоож, хөрсний дээж авчээ. Урьдчилсан байдлаар гэр гаднаасаа цоожтой байсан, цахилгааны утаснаас гал гарсан гэх мэдээлэл байна.
Цоожтой гэрт байсан хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.