Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хасын Хүлэгүүд баг EASL тэмцээнд анх удаа оролцоно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 51 секунд

Зүүн Азийн шилдэг клубуудын өрсөлдөөн болох East Asia Super League (EASL)-ийн шинэ улиралд Монгол Улсын төлөөлөл “Хасын Хүлэгүүд” баг анх удаа оролцохоор болжээ.

Тус тэмцээний эхний тоглолтоо Хасын Хүлэгүүд баг Японы Alvark Tokyo багийн эсрэг Токио хотын Keio цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 8 нд хийхээр болсон.

Энэ нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд олон улсын хамгийн нэр хүндтэй бүсийн тэмцээнд оролцож буй анхны тохиолдол болж байна.

Монголын үндэсний дээд лигийн 2024–25 оны аварга болсон “Хасын Хүлэгүүд” баг EASL-ийн 2025–26 улиралд оролцох эрхээ авсан.

Тус баг нь үндэсний дээд лигтээ найман удаа түрүүлж, сүүлийн жилүүдэд дотоодын болон бүсийн тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргасан Монголын хамгийн амжилттай клубуудын нэг юм.

EASL тэмцээнд Тайвань, Хонг Конг, Макао, Филиппин, БНСУ, Япон, Монгол зэрэг долоон орны дотоодын лигийн аварга багууд өрсөлдөх аж.

Энэхүү лигийн зорилго нь Азийн клубуудыг нэгтгэж, ур чадвар болон өрсөлдөөний түвшинг нэмэгдүүлэх, улмаар NBA болон EuroLeague-ийн жишгээр нэгдсэн бүсийн тогтмол тэмцээн бий болгоход оршино. Шинэ улирлын нээлтийн тоглолтууд 10-р сарын 8-нд эхэлж, тэмцээн 2026 оны 3-р сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ улиралд Японы B.LEAGUE, Филиппиний PBA, Солонгосын KBL зэрэг лигийн шилдэг багууд оролцож байгаа тул өрсөлдөөн урьд өмнөхөөс илүү сонирхолтой, ширүүн өрнөх төлөвтэй байна.

ШУУД: Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэлд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тайлбар хийж байна
ШУУД: Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэлд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тайлбар хийж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.