Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүд 19 тэрбум төгрөгөө хэзээ тайлагнах вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

Шилэн Цогоогийн ачаар УИХ-ын гишүүд маш их хэмжээний мөнгө тойрогтоо ажиллах нэрээр олж авчдагийг ард түмэн мэдэж авсан. УИХ-ын гишүүд зөвлөх туслахынхаа нэрээр 70-80 саяар нь мөнгийг гаргуулж авсан олон баримт тамгын газрын шилэн дансан дээр дурайж гарав. Хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүд төрийн бүх байгууллагыг 10 сая төгрөгөөс дээш төгрөгөөр гэрээ хийх, зөвлөх үйлчилгээ авах, худалдан авалт хийвэл тендэр зарла гэдэг. Тэгсэн мөртлөө өөрсдөө болохоор 80 саяар нь зөвлөх туслахынхаа нэрээр аваад байх нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү? Энэ бол маш том гэмт хэрэг. Хэрэв УИХ нь ингээд байвал төрийн бүх байгууллага ч гэсэн адил хууль баталдаг гишүүдээ дагаж барьцах ёстой.

Төрийн бүх байгууллага худалдан авалтынхаа тайланг нийтэд ил байлгадаг. Тэгвэл УИХ-ын гишүүд энэ мөнгөөр юу хийснээ хэзээ тайлагнах вэ? Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийг энэ мөнгөөр юу хийснээ тайлагна гэж шахах гэж байгаа аж. Хүмүүс ерөнхийлөгчийг ийм санаачилга гаргавал алга тосоод л дэмжинэ.

УИХ-ын зарим гишүүд тойргийнхоо иргэдийг тусламж дэмжлэг гуйхаар мөнгө байхгүй гээд хөдөлдөггүй. Гэтэл цалингаасаа гадна цэвэр 250.0 сая төгрөгийн төсөвтэй байна. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн баталж “Хувь гишүүний хувьд хэлэхэд УИХ-ын гишүүний төсөвт цалин, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардлаас бүрддэг. Биднээс өмнө эдгээр зардлуудыг заавал ТББ-гаар дамжуулна гэдэг журамтай болгосон юм билээ. Жишээ нь, бензины зардал авах байсан ч ТББ-аар дамжуулж авна. Бид энэ журмаар л явж байгаа. УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөд боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгааны гээд олон зардал ордог”  гэж мэдээлсэн юм. Нэг УИХ-ын гишүүн жилд 250.0 сая төгрөгийг цалингаасаа гадна зарцуулдаг гэж тооцвол 4 жилд 1 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болно. Тиймээс гишүүдийг шууд зарцуулах эрхтэй 1 тэрбум төгрөгөөрөө юу хийж байгааг сонгогчид шахаж шаардах хэрэгтэй.  

Нэг гишүүн жилд 250.0 сая төгрөг зарцуулдаг гэж үзвэл жилд 76 гишүүн 19 тэрбум зарцуулна гэсэн үг. Дөрвөн жилд яг 76 тэрбум төгрөг болно. Энэ бол маш том тоо. Тиймээс Үндэсний аудитын газар энэ жилээс эхлээд 250.0 сая төгрөгийг гишүүн тус бүрээр нь гаргаж ард түмэнд танилцуулья. Тэгж чадахгүй бол ҮАГ-ын даргыг шууд огцруулах ёстой. Тайлангаа өгөөгүй гишүүдийг сонгогчид нь шууд эргүүлэн татах хөдөлгөөнийг өрнүүлэх хэрэгтэй.

О.Цагариг

Ж.Эрдэнбатын асуудлаар АН-ын бүлэг дугарлаа, МАН-ын бүлэг таг
Ж.Эрдэнбатын асуудлаар АН-ын бүлэг дугарлаа, МАН-ын бүлэг таг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.