Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн даалгаварыг биелүүлээд нэгж хожих боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зааж буй Монгол бичигийн хичээлийн даалгаварыг хийж, үзүүлээд нэгж хожих боломжтой юм байна.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэлсэн билээ. Тэрбээр "Би гурван сарын хугацаанд Монгол бичгийг анхан шатнаас нь дунд шат хүртэл сурч, хэрэглэж байна. Одоо та бүхэндээ үүнийгээ заана аа" хэмээн хэлсэн юм.

Долоо хоног бүрийн хичээлийн дараа олны танил эрхэм даалгавараа хийж, нэгж хожихыг уриалж байгаа юм. Эхний долоо хоногт дуучин Ука, хоёрдахь долоо хоногт Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр уриалга хэллээ. Ерөнхийлөгчийн хичээл долоо хоногийн эхний өдрүүдэд үзэгчдэд хүрэх тул баасан гарагийн 17.00 цагаас ням гарагийн 22 цагийн хооронд даалгавараа хийж, цахимаар илгээвэл эхний 200 хүнд 5000 нэгжээр урамшуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлсэн аж. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулах юм байна.

САНАЛ АСУУЛГА: 2020 ОНЫ НӨЛӨӨ БҮХИЙ ХҮНИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ
САНАЛ АСУУЛГА: 2020 ОНЫ НӨЛӨӨ БҮХИЙ ХҮНИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.