УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төр арай л бууз хийж, хуушуур хайрч, ууц чанахгүй байна. Амралтын газар гэх мэт бүх салбарын бизнест төр оролцож байна. Төр нь үйлчилгээний салбарт хийж байгаа бизнесийг хэзээ болих вэ" гэж асуусан юм.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "Ирэх онд 9 компанийг хувьчилж 26 компанийн хувьцааг гаргана. Төрийн өмчийн 109 компанийг 70 хүртэл цөөлнө" гэлээ.