
Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, УИХ-ын Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Х.Бадамжаргал, Ажлын албаны хамт олон ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, дарга Н.Мөнгөнцэцэг Монгол Улсын орчин цагийн шүүхийн тулгын чулууг тавьж, салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэж ирсэн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал хүслээ. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмж өгдөгт нь талархал илэрхийлж, зөвлөлийн сүүлийн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаа танилцууллаа.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд гавьяаныхаа амралтад гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Н.Ганбаяр, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Ж.Бямбацогт, референт Б.Мөнхдөл, Ч.Жаргалсайхан, архивч Ж.Туяа, эмч Л.Урансайхан, үйлчлэгч Л.Отгон, жолооч Б.Энхтайван нар оролцов. Уулзалтын үеэр ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгааг сайшааж, хамт олонд амжилт хүслээ.
